Posts

Showing posts from March, 2018
Image
Оюуны доройтол Ядуу гэж хүмүүс хэлэх юм. Яг үнэндээ ядуу гэж юу юм бэ? Орчлонд хөл алдчин яваа тэр хүнийг ядуу гэх гээ юу? Гагцхүү тэр хүнд бусдад байхгүй тийм баян чанар бх ч юм билүү! Дотор нь орж сэтгэлийг нь мэдрээгүй байж бүү тэгж дүгнэ, бүү тэгж хэл. Умгархан гэртээ халуун ам бүлээрээ амьдрах хүмүүсийг ядуу гэх юм. Гагцхүү тэр гэрт тийм их аз жаргал, тийм л амар амгалан байгаа ч юм билүү. Тэглээ гээд ядуу болох учиргүй. Ганцхан эд хөрөнгө эрх мэдэлтэй байлаа гээд баян цатгалан болдог  гэвэл тэр бол хамгийн худал зүйл!. Ядуу баяны ялгаа гэж хаана ч байхгүй учир нь ядуу гээд байгаа тэр хүмүүст хэнд ч байхгүй баян чанар баян зүйлс байдаг.! Харин тэр баян гээд бгаа хүмүүст ядуу бодол, ядуу чанар мөн байж л байдаг.! Энэ бол амьгүй түр зуурын хэрэгцээнд оноогдсон тодорхойлолт төдий зүйл юм. Тиймээс л нэг нэгнийгээ баян ядуугаар нь ялгахаасаа өмнө гагцхүү тэр хүмүүсийн мөн чанар, яг хэн бэ гэдгийг мэдэж хэн ч бай ямарч хүнтэй чин сэтгэлээсээ адил тэгш хандах ёстой.!!!
Image
Би нээх их кино үзээд байдаггүй л дээ. Гэхдээ Фантастик Продакшний дэлгэцийн уран бүтээлийг цаг алдалгүй шимтэн үздэг. Сүүлд Зүрхний Хилэн уран сайхны киног төгс бүтээл болж гэж үзэгчийхээ дүгнэлтээс харсан. Саяхан Маш нууц 2 буюу Байтаг богд кино нээлтээ хийсэн билээ. Энэхүү кино нь Одоогоос 60 жилийн өмнөх Байтаг богд уулнаа гарсан хилийн мөргөлдөөнийг тод томруунаар харуулсан байлаа. Би үнэндээ эх орон гэж яг юу вэ гэдгийг энэ киног үзэснээр л мэдэрсэн. Ганц кино үзээд ингэж ойлгож мэдэрсэн нь явцуу ойлголт л доо. Гэхдээ миний үеийн залуучууд хэзээ ч түүхээ судалдаггүй, уншдаггүй, эрж хайдаггүйг би мэднэ. Бидний энэ эх орон ямар агуу их түүхтэй юм бэ? Ямар баялаг юм бэ? Бидний  аав, өвөө нар ямар хэцүүг туулж энэ газар нутгийг бидэнд үлдээгээ вэ?... Би Байтаг Богд киног үзээд зөвхөн энэ зүйлсийг бодож цээж минь өвдөж, өвөг дээдсээ хүндэтгэж бас өр өвдөж нулимс унагаан үзсэн юм. Энэнээс өөр маш олон сэтгэл шимшрүүлэм түүх, дайн, тулаан байгаа. Өвөг дээдсийн минь халуун амь бүл...