Posts

Showing posts from May, 2018
Image
Цахим сэтгүүл зүйн II форум Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо хамтран “Цахим сэтгүүлзүйн II форум”-ыг 5.1нд зохион байгууллаа. Тус форумд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн нар оролцов. Форумаар GoGo.mn сайтын ерөнхий редоктар О.Ариунбилэг “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьсан бол “Дижитал шилжилт” МПХҮХ-ны тэргүүн Ц.Чулуунзагд, “Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт илтгэлээр ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн мэргэжилтэн Н.Тэмүүлэн, “Нийгмийн мэдээллийн сүлжээ ба сэтгүүлзүй” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктар М.Мөнхмандах нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.