Цахим сэтгүүл зүйн II форум

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо хамтран “Цахим сэтгүүлзүйн II форум”-ыг 5.1нд зохион байгууллаа. Тус форумд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн нар оролцов.

Форумаар GoGo.mn сайтын ерөнхий редоктар О.Ариунбилэг “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьсан бол “Дижитал шилжилт” МПХҮХ-ны тэргүүн Ц.Чулуунзагд, “Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт илтгэлээр ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн мэргэжилтэн Н.Тэмүүлэн, “Нийгмийн мэдээллийн сүлжээ ба сэтгүүлзүй” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктар М.Мөнхмандах нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Comments

Popular posts from this blog