Тохироо нь бүрдээгүй юм.....
Орой болгон нойрны эмээр унтаж, өглөө болгон толгой өвдөж сэрэх зовлонг та нар мэдхүү? Сэтгэлээ зориулсан атал сэвтүүлдэг хүмүүстэй би их таарсан. Надад л ганцхан ийм олон асуудал байгаа гэж үү? Үгүй дээ, хүн бүрт маш олон асуудал бий. Гэхдээ та нар яаж ингэж сайн нуудаг юм бээ? Би лав дотроосоо ялзарч бас цөхөрч байна. Эд хөрөнгөөр биш сэтгэл хайраар дутах хамгийн том зовлон шүү дээ. Зун нь борооны ус нэвтэрч орсон, хавар намар нь шороо гэрт нь эргэлдэж, өвөл нь хамгийн зузаан хувцасаа өмсөөд орондоо ордог айлд би очиж үзсэн. Гэвч тэд тийм амьдралдаа гутраагүй. Яагаад гэвэл тэр гэр бүл элэг бүтэн, хэн хэнийгээ буруутгадаггүй, хамтдаа зүтгэдэг, 2 нийлүүлсэн төмөр орон дээрээ тэврэлдээд унтацгаадаг аз жаргалтай гэр бүл байсан. Надад эцэг эхтэйгээ тэврэлдээд хэвтэх жаргал тохиогоогүй л дээ. Тохироо нь бүрдээгүй юм. Хүн хэзээ ч эд хөрөнгөөр гачигддгүй зөвхөн сэтгэлийн галаар дутдаг юм билээ. Амьдралд унтрах гэж яваа хэдхэн цогон дээр ганц ширхэг зучил хийгээд бадраагаад өгөх хүн хэрэгтэй байдаг юм билээ. Хүн хүнээрээ л дутдааг гэж. Миний туулж өнгөрүүлсэн үе болгоноо аз жаргал гэж нэрлэвэл, одоо жоохон зовоодох гээд амьдрал миний сэтгэлийг өвтгөөд байгаа юм болвуу? Ямарч байсан жаргалаар эхэлсэн юм чинь жаргалаар л дуусгана даа гэж хэчнээн жил өөрийгөө тайтгаруулах вээ?

Comments

Popular posts from this blog