Сэтгэлгээний өөрчлөлт
-Чи бусад айлуудын хүүхдүүдийг хар! Тэгээд чи өөрийнхөө байж байгааг хар!
-Айлын охин онц сураад байхад чи олигтой ч сурч чадахгүй
-Чи ер нь олигтой хүн болохгүй дээ, байж байгаа царай нь энэ
Бидний багад олон эцэг эхчүүд хүүхдүүдээ ингэж зэмлэдэг байж билээ. Өөрийнхөө үр хүүхдийг үргэлж хэн нэгний хүүхэдтэй харьцуулан жишиж "доош" нь хийнэ. Хэдийгээр энэ харьцуулалтаар хүүхэд нь гэнэт ухаан сууж, тэр хүүхэд шиг болж чадна хэмээн сэтгэлдээ горьдох авч, үр хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь урам зоригтой нь хамтад нугалж, бусдыг үзэн ядахад сургаж буйгаа анзаардаггүй. Хамт тоглож байсан хүүхэд нь булхайцаж, муу аргаар залилж байгаад баригдахаараа хорсон уйлж аавдаа очин ховлож өөрийгөө зөвтгүүлэх, хамт сурч байсан охин нь өөрөө бодож чадахгүй тоогоо өрөөл бусдаас хуулж бичээд онц авах муу үйлдлүүдийг мэдрэх бүрдээ, энэ муу үйлдлүүд нь тэднийг жишин магтах шалтаг нь болж байгааг ойлгох бүрд аав ээжийгээ ч, тэр хүүхдүүдийг ч үзэн ядах шалтгаан нь болж байдаг байх. Энэ ертөнцөд хүн болж төрчихөөд өөрийн бяцхан оюун ухаандаа амьдралын учрыг ойлгож ядаж байгаа, хүмүүсийг таних гэж хэрдээ будилж яваа хүүхдүүдийг томчууд бид л бусдыг үзэн ядах сэтгэлгээнд дасгаж байна бус уу? Тэд заавал өөр хоорондоо адилхан байх албагүй, өөр өөрийн гайхамшигт ертөнцтэй гэдгийг бид өөрсдөө ухаарч ойлгодоггүй. Өөрөө хүүхэд байгаагүй, яг л том чигээрээ төрчихсөн юм шиг аяглах.
Comments
Post a Comment