Мэгжид Жанрайсиг бурхан
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдэд байрлах 26 метр өндөртэй Мэгжид Жанрайсаг бурхныг хоёр дахиа бүтээн залсан билээ. Жанрайсиг бурхан дотор Монгол орны эрдэнийн чулуу, рашаан ус, нэн ховор ургамлын дээж, шашны их хөлгөн судрууд, ганжуур, данжуур, монгол гэр гэх мэт Монголын хамаг нандин зүйлийг багтаажээ. Энэхүү бурханыг “Эрдэнэт”-ийн зэсээр урлан бүтээсэн ба мутарт нь 1400 шахам грамм хорголон алт оржээ.
Бие, өлмий, чимэглэл сэлтэд наяад мянган хуудас алт, 20 орчим төрлийн хоёр мянга гаруй чулуун шигтгээ урлан хийсэн байна. Тариа будааны дээж, Ганжуур, Данжуур, соёмбо, түмэн наст хээгээр чимэглэсэн морин хуур тэргүүтнийг шүншигт залсан байдаг.
Жанрайсиг Бурханы зүрхэн тарни: УМ МАНИ ПАД МЭ ХУМ.
Ихэнх хүмүүс падийг нь бад гэж уншдаг байх. Жинхэнэ дуудлага нь пад бөгөөд санскрит эх дээрээ ч пад гэдгээр бичигдсэн байдаг байна.
Comments
Post a Comment