Оюуны доройтол

Ядуу гэж хүмүүс хэлэх юм. Яг үнэндээ ядуу гэж юу юм бэ? Орчлонд хөл алдчин яваа тэр хүнийг ядуу гэх гээ юу? Гагцхүү тэр хүнд бусдад байхгүй тийм баян чанар бх ч юм билүү! Дотор нь орж сэтгэлийг нь мэдрээгүй байж бүү тэгж дүгнэ, бүү тэгж хэл. Умгархан гэртээ халуун ам бүлээрээ амьдрах хүмүүсийг ядуу гэх юм. Гагцхүү тэр гэрт тийм их аз жаргал, тийм л амар амгалан байгаа ч юм билүү. Тэглээ гээд ядуу болох учиргүй. Ганцхан эд хөрөнгө эрх мэдэлтэй байлаа гээд баян цатгалан болдог гэвэл тэр бол хамгийн худал зүйл!. Ядуу баяны ялгаа гэж хаана ч байхгүй учир нь ядуу гээд байгаа тэр хүмүүст хэнд ч байхгүй баян чанар баян зүйлс байдаг.! Харин тэр баян гээд бгаа хүмүүст ядуу бодол, ядуу чанар мөн байж л байдаг.! Энэ бол амьгүй түр зуурын хэрэгцээнд оноогдсон тодорхойлолт төдий зүйл юм. Тиймээс л нэг нэгнийгээ баян ядуугаар нь ялгахаасаа өмнө гагцхүү тэр хүмүүсийн мөн чанар, яг хэн бэ гэдгийг мэдэж хэн ч бай ямарч хүнтэй чин сэтгэлээсээ адил тэгш хандах ёстой.!!!

Comments

Post a Comment

Popular posts from this blog