Хайр

Ингэхэд хайр гэж юу вэ? Яагаад би энэ тухай бичиж байна вэ? Хүн бүр л хайрын тухай өөр өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч бүр өөрсдийн бодож буй хамгийн сайхан зүйлүүдтэй зүйрлэдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйл юу байх ёстой вэ? Энэ асуултад хүмүүс янз бүрээр л хариулах байх. Зарим нь мөнгө, нөгөө нэг нь эрүүл мэнд, хайр гэх мэт олон янзаар л хариулна. Харин миний бодлоор хүний амьдралын хамгийн ариун нандин, гэгээлэг, бас эрхэм зүйл маань “хайр” билээ. Хайр байж л хүн аз жаргалтай сайхан байна. Мэдээж үүнд олон хүчин зүйлс маш их хамаарах байх. Мэдээж цар хүрээний хувьд асар их өргөн цар хүрээтэй ойлголт боловч үүнийгээ сэтгэл зүйн дотоод мөн чанараар нь тайлбарлавал хайр нь сэтгэлийн хамгийн дээд мэдрэмж юм. Хайр нь хүний амьдралын баяр жаргал, гуниг зовлон, тарчлаан шаналан гээд амьдралын бүхий л мөч, хором бүрт өөрийн агуу их хүчийг харуулж түүнийгээ мэдрүүлж чаддаг хүч билээ.