Миний хамгийн өр өвдөм хүн
Би энэ дэлхий дээр, энэ улсад мэндлээд 21 жилийг өнгөрөөжээ. Дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн улс орон зөндөө байдаг. Тийм улсад төрөөгүйдээ баярладаг. Бас үр хүүхдээ хаяж явсан энэрэлгүй эхчүүд өчнөөн байдаг. Тийм ээжтэй болж төрөөгүйдээ бахархдаг. Миний хамгийн өр өвдөм хүн хэн гээч? Миний ээж... Хүн болж төрсөн би бээр азтай хүн авч ээжийгээ зовоодог маш бүр хамгийн муу хүн. Хааяа би өөрөөсөө ч айдаг. Яаж ийм нинжин эхээс төрчихөөд ийм атгаг муу санаатай юм бэ гэж эмээдэг. Аз жаргалыг ганцхан хүнээс мэдэрдэг атал би тэр хүнд бүх зовлонгоо үүрүүлдэг. Ээжээ гэж дуудахдаа би энэрдэг, хайлдаг. Ээжийхээ царайг харахад тэр минь үргэлж гэрэлтдэг. Ээж минь миний нар. Хэзээ ч хагдрахгүй цэцэг. Тэр жаргах үедээ надтай хамт жаргаж, зовох үедээ ганцаараа зовдог. Тэр бусад эмэгтэйчүүд шиг маникюр, педикюр гэж мэддэггүй. Хааяа тэр миний хуучин гутлыг өмсдөг. Тэр өөртөө бараг л мөнгө зардаггүй. Бүгдийг надад зориулдаг. ЭЭЖ. Ээж минь хамгийн өр өвдөм хүн. Бодоход л хайрлаж, уйлмаар...
Зураг: 2015 оны 10 сар
Comments
Post a Comment