Хүн шиг бай
Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол бэлэг. Харин маргааш бол боломж байж болно.
Юм юм болоод өнгөрнө. Хүн шиг бай. Юм юм болж байхад ч гэсэн хүн шиг бай
Үмх мах, талхны захаар хооллох гуйлгачингаас яагаад боож үхдэггүйг нь асуу?
Цоорхой гуталтай цасан дундуур туучих ядуу хүүгээс яагаад амиа хорлодоггүйг нь асуу?
Амьдрал бол ийм л үнэ цэнтэй зүйл. Өнгөрснийг өөрчлөх боломжгүй ч гэлээ маргаашыг өөрчилж болдог юм. Гэвч, үхэх гээд хэвтэж байхдаа ч гэсэн хүн шиг байхыг сайтар бод. Ирээдүй ямагт үлддэг. Бид энэ ертөнцөд юутай ирсэн юм? Бид энэ орчлонгоос юуг авч явах юм бэ? Энэ орчлонд ирсэн шигээ ядуугаараа одохгүйн тулд эгэлхэн ч гэсэн энэ хүн төрхөө нээж ол, нэр төрөө унагалгүй сайхан амьдар. Өтлөөд үхэхийн цагт харамсах зүйлгүй байна гэдэг дахиж төрснөөс өөрцгүй сэтгэл ханагах агшин байдаг байх. Гэрэл гэгээтэй, аз жаргалтай өдрүүд олон байна. Хүн шиг бай.
Comments
Post a Comment