Posts

Showing posts from 2018
Image
Цахим сэтгүүл зүйн II форум Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын сайтын холбоо хамтран “Цахим сэтгүүлзүйн II форум”-ыг 5.1нд зохион байгууллаа. Тус форумд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ХХЗХ-ны дарга С.Адъяасүрэн нар оролцов. Форумаар GoGo.mn сайтын ерөнхий редоктар О.Ариунбилэг “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавьсан бол “Дижитал шилжилт” МПХҮХ-ны тэргүүн Ц.Чулуунзагд, “Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” сэдэвт илтгэлээр ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн мэргэжилтэн Н.Тэмүүлэн, “Нийгмийн мэдээллийн сүлжээ ба сэтгүүлзүй” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктар М.Мөнхмандах нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Хайр

Image
Ингэхэд хайр гэж юу вэ? Яагаад би энэ тухай бичиж байна вэ? Хүн бүр л хайрын тухай өөр өөрийнхөөрөө ойлгож, мэдэрч бүр өөрсдийн бодож буй хамгийн сайхан зүйлүүдтэй зүйрлэдэг. Хүний амьдралын хамгийн чухал зүйл юу байх ёстой вэ? Энэ асуултад хүмүүс янз бүрээр л хариулах байх. Зарим нь мөнгө, нөгөө нэг нь эрүүл мэнд, хайр гэх мэт олон янзаар л хариулна. Харин миний бодлоор хүний амьдралын хамгийн ариун нандин, гэгээлэг, бас эрхэм зүйл маань “хайр” билээ. Хайр байж л хүн аз жаргалтай сайхан байна. Мэдээж үүнд олон хүчин зүйлс маш их хамаарах байх. Мэдээж цар хүрээний хувьд асар их өргөн цар хүрээтэй ойлголт боловч үүнийгээ сэтгэл зүйн дотоод мөн чанараар нь тайлбарлавал хайр нь сэтгэлийн хамгийн дээд мэдрэмж юм. Хайр нь хүний амьдралын баяр жаргал, гуниг зовлон, тарчлаан шаналан гээд амьдралын бүхий л мөч, хором бүрт өөрийн агуу их хүчийг харуулж түүнийгээ мэдрүүлж чаддаг хүч билээ.
Image
Тохироо нь бүрдээгүй юм..... Орой болгон нойрны эмээр унтаж, өглөө болгон толгой өвдөж сэрэх зовлонг та нар мэдхүү? Сэтгэлээ зориулсан атал сэвтүүлдэг хүмүүстэй би их таарсан. Надад л ганцхан ийм олон асуудал байгаа гэж үү? Үгүй дээ, хүн бүрт маш олон асуудал бий. Гэхдээ та нар яаж ингэж сайн нуудаг юм бээ? Би лав дотроосоо ялзарч бас цөхөрч байна. Эд хөрөнгөөр биш сэтгэл хайраар дутах хамгийн том зовлон шүү дээ. Зун нь борооны ус нэвтэрч орсон, хавар намар нь шороо гэрт нь эргэлдэж, өвөл нь хамгийн зузаан хувцасаа өмсөөд орондоо ордог айлд би очиж үзсэн. Гэвч тэд тийм амьдралдаа гутраагүй. Яагаад гэвэл тэр гэр бүл элэг бүтэн, хэн хэнийгээ буруутгадаггүй, хамтдаа зүтгэдэг, 2 нийлүүлсэн төмөр орон дээрээ тэврэлдээд унтацгаадаг аз жаргалтай гэр бүл байсан. Надад эцэг эхтэйгээ тэврэлдээд хэвтэх жаргал тохиогоогүй л дээ. Тохироо нь бүрдээгүй юм. Хүн хэзээ ч эд хөрөнгөөр гачигддгүй зөвхөн сэтгэлийн галаар дутдаг юм билээ. Амьдралд унтрах гэж яваа хэдхэн цогон дээр ганц ширхэг зучил хийг...
Image
Мэгжид Жанрайсиг бурхан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдэд байрлах 26 метр өндөртэй Мэгжид Жанрайсаг бурхныг хоёр дахиа бүтээн залсан билээ. Жанрайсиг бурхан дотор Монгол орны эрдэнийн чулуу, рашаан ус, нэн ховор ургамлын дээж, шашны их хөлгөн судрууд, ганжуур, данжуур, монгол гэр гэх мэт Монголын хамаг нандин зүйлийг багтаажээ. Энэхүү бурханыг “Эрдэнэт”-ийн зэсээр урлан бүтээсэн ба мутарт нь 1400 шахам грамм хорголон алт оржээ. Бие, өлмий, чимэглэл сэлтэд наяад мянган хуудас алт, 20 орчим төрлийн хоёр мянга гаруй чулуун шигтгээ урлан хийсэн байна. Тариа будааны дээж, Ганжуур, Данжуур, соёмбо, түмэн наст хээгээр чимэглэсэн морин хуур тэргүүтнийг шүншигт залсан байдаг. Жанрайсиг Бурханы зүрхэн тарни: УМ МАНИ ПАД МЭ ХУМ. Ихэнх хүмүүс падийг нь бад гэж уншдаг байх. Жинхэнэ дуудлага нь пад бөгөөд санскрит эх дээрээ ч пад гэдгээр бичигдсэн байдаг байна.
Image
Найз эсвэл танил...    Зарим хүнээс “Та хэр олон найзтай вэ?” гэж асуухаар “Олон, олон” гэж бахархангуй хариулдаг. Жинхэнэ найз тэгж олон арваараа олдоод байдаггүй. Ихэвчлэн хүмүүс сайн танилаа найз гэж андуурах нь бий. Миний бодлоор бага хэмжээний нөхөрлөлийг танил, хамгийн гүнзгийг нь жинхэнэ нөхөрлөл гэж ойлгох нь зүйтэй. Чамайг ингэвэл би тэгнэ гэсэн хариу үйлдэл маягийн нөхөрлөлөөс жинхэнэ нөхөрлөл хэзээ ч үүсдэггүй. Жинхэнэ нөхөрлөлийн илрэл бол нэг нэгийнхээ төлөө өөрийгөө өөрийн эрхгүй зориулж чадах ер бусын бас энэрэнгүй чанар. Заримдаа “Чи миний найз л юм бол...” гэсэн хатуу үгийг найзууд бие биедээ хэлдэг. Уг нь тэр хүн таны найз гэдгээрээ өөрийн тань өмнө үүрэг хариуцлага хүлээх ёсгүй. Энэ бол зөвхөн сэтгэлийн нарийн чанд хэлхээ билээ. Түүний “найз” гэдэг үгээр далайлган ажлаа амжуулж, амьдралаа дээшлүүлэх гишгүүр болгох гэсэн цаад санааг ялгаж салгаж сураагүй бол, магадгүй өөрийгөө буруутган, найз нөхөддөө үнэнч байна гэсэн бодлоор хандах нь бий. Спорт урлагийн нэг ...
Image
Хүн шиг бай Өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол бэлэг. Харин маргааш бол боломж байж болно. Юм юм болоод өнгөрнө. Хүн шиг бай. Юм юм болж байхад ч гэсэн хүн шиг бай Үмх мах, талхны захаар хооллох гуйлгачингаас яагаад боож үхдэггүйг нь асуу? Цоорхой гуталтай цасан дундуур туучих ядуу хүүгээс яагаад амиа хорлодоггүйг нь асуу? Амьдрал бол ийм л үнэ цэнтэй зүйл. Өнгөрснийг өөрчлөх боломжгүй ч гэлээ маргаашыг өөрчилж болдог юм. Гэвч, үхэх гээд хэвтэж байхдаа ч гэсэн хүн шиг байхыг сайтар бод. Ирээдүй ямагт үлддэг. Бид энэ ертөнцөд юутай ирсэн юм? Бид энэ орчлонгоос юуг авч явах юм бэ? Энэ орчлонд ирсэн шигээ ядуугаараа одохгүйн тулд эгэлхэн ч гэсэн энэ хүн төрхөө нээж ол, нэр төрөө унагалгүй сайхан амьдар. Өтлөөд үхэхийн цагт харамсах зүйлгүй байна гэдэг дахиж төрснөөс өөрцгүй сэтгэл ханагах агшин байдаг байх. Гэрэл гэгээтэй, аз жаргалтай өдрүүд олон байна. Хүн шиг бай.
Сэтгэлгээний өөрчлөлт -Чи бусад айлуудын хүүхдүүдийг хар! Тэгээд чи өөрийнхөө байж байгааг хар! -Айлын охин онц сураад байхад чи олигтой ч сурч чадахгүй -Чи ер нь олигтой хүн болохгүй дээ, байж байгаа царай нь энэ Бидний багад олон эцэг эхчүүд хүүхдүүдээ ингэж зэмлэдэг байж билээ. Өөрийнхөө үр хүүхдийг үргэлж хэн нэгний хүүхэдтэй харьцуулан жишиж "доош" нь хийнэ. Хэдийгээр энэ харьцуулалтаар хүүхэд нь гэнэт ухаан сууж, тэр хүүхэд шиг болж чадна хэмээн сэтгэлдээ горьдох авч, үр хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг нь урам зоригтой нь хамтад нугалж, бусдыг үзэн ядахад сургаж буйгаа анзаардаггүй. Хамт тоглож байсан хүүхэд нь булхайцаж, муу аргаар залилж байгаад баригдахаараа хорсон уйлж аавдаа очин ховлож өөрийгөө зөвтгүүлэх, хамт сурч байсан охин нь өөрөө бодож чадахгүй тоогоо өрөөл бусдаас хуулж бичээд онц авах муу үйлдлүүдийг мэдрэх бүрдээ, энэ муу үйлдлүүд нь тэднийг жишин магтах шалтаг нь болж байгааг ойлгох бүрд аав ээжийгээ ч, тэр хүүхдүүдийг ч үзэн ядах шалтгаан нь бо...
Image
Миний хамгийн өр өвдөм хүн Би энэ дэлхий дээр, энэ улсад мэндлээд 21 жилийг өнгөрөөжээ. Дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн улс орон зөндөө байдаг. Тийм улсад төрөөгүйдээ баярладаг. Бас үр хүүхдээ хаяж явсан энэрэлгүй эхчүүд өчнөөн байдаг. Тийм ээжтэй болж төрөөгүйдээ бахархдаг. Миний хамгийн өр өвдөм хүн хэн гээч? Миний ээж... Хүн болж төрсөн би бээр азтай хүн авч ээжийгээ зовоодог маш бүр хамгийн муу хүн. Хааяа би өөрөөсөө ч айдаг. Яаж ийм нинжин эхээс төрчихөөд ийм атгаг муу санаатай юм бэ гэж эмээдэг. Аз жаргалыг ганцхан хүнээс мэдэрдэг атал би тэр хүнд бүх зовлонгоо үүрүүлдэг. Ээжээ гэж дуудахдаа би энэрдэг, хайлдаг. Ээжийхээ царайг харахад тэр минь үргэлж гэрэлтдэг. Ээж минь миний нар. Хэзээ ч хагдрахгүй цэцэг. Тэр жаргах үедээ надтай хамт жаргаж, зовох үедээ ганцаараа зовдог. Тэр бусад эмэгтэйчүүд шиг маникюр, педикюр гэж мэддэггүй. Хааяа тэр миний хуучин гутлыг өмсдөг. Тэр өөртөө бараг л мөнгө зардаггүй. Бүгдийг надад зориулдаг. ЭЭЖ. Ээж минь хамгийн өр өвдөм хүн. Бодоход ...
Image
Оюуны доройтол Ядуу гэж хүмүүс хэлэх юм. Яг үнэндээ ядуу гэж юу юм бэ? Орчлонд хөл алдчин яваа тэр хүнийг ядуу гэх гээ юу? Гагцхүү тэр хүнд бусдад байхгүй тийм баян чанар бх ч юм билүү! Дотор нь орж сэтгэлийг нь мэдрээгүй байж бүү тэгж дүгнэ, бүү тэгж хэл. Умгархан гэртээ халуун ам бүлээрээ амьдрах хүмүүсийг ядуу гэх юм. Гагцхүү тэр гэрт тийм их аз жаргал, тийм л амар амгалан байгаа ч юм билүү. Тэглээ гээд ядуу болох учиргүй. Ганцхан эд хөрөнгө эрх мэдэлтэй байлаа гээд баян цатгалан болдог  гэвэл тэр бол хамгийн худал зүйл!. Ядуу баяны ялгаа гэж хаана ч байхгүй учир нь ядуу гээд байгаа тэр хүмүүст хэнд ч байхгүй баян чанар баян зүйлс байдаг.! Харин тэр баян гээд бгаа хүмүүст ядуу бодол, ядуу чанар мөн байж л байдаг.! Энэ бол амьгүй түр зуурын хэрэгцээнд оноогдсон тодорхойлолт төдий зүйл юм. Тиймээс л нэг нэгнийгээ баян ядуугаар нь ялгахаасаа өмнө гагцхүү тэр хүмүүсийн мөн чанар, яг хэн бэ гэдгийг мэдэж хэн ч бай ямарч хүнтэй чин сэтгэлээсээ адил тэгш хандах ёстой.!!!
Image
Би нээх их кино үзээд байдаггүй л дээ. Гэхдээ Фантастик Продакшний дэлгэцийн уран бүтээлийг цаг алдалгүй шимтэн үздэг. Сүүлд Зүрхний Хилэн уран сайхны киног төгс бүтээл болж гэж үзэгчийхээ дүгнэлтээс харсан. Саяхан Маш нууц 2 буюу Байтаг богд кино нээлтээ хийсэн билээ. Энэхүү кино нь Одоогоос 60 жилийн өмнөх Байтаг богд уулнаа гарсан хилийн мөргөлдөөнийг тод томруунаар харуулсан байлаа. Би үнэндээ эх орон гэж яг юу вэ гэдгийг энэ киног үзэснээр л мэдэрсэн. Ганц кино үзээд ингэж ойлгож мэдэрсэн нь явцуу ойлголт л доо. Гэхдээ миний үеийн залуучууд хэзээ ч түүхээ судалдаггүй, уншдаггүй, эрж хайдаггүйг би мэднэ. Бидний энэ эх орон ямар агуу их түүхтэй юм бэ? Ямар баялаг юм бэ? Бидний  аав, өвөө нар ямар хэцүүг туулж энэ газар нутгийг бидэнд үлдээгээ вэ?... Би Байтаг Богд киног үзээд зөвхөн энэ зүйлсийг бодож цээж минь өвдөж, өвөг дээдсээ хүндэтгэж бас өр өвдөж нулимс унагаан үзсэн юм. Энэнээс өөр маш олон сэтгэл шимшрүүлэм түүх, дайн, тулаан байгаа. Өвөг дээдсийн минь халуун амь бүл...